
НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадавхыг дэмжих зорилгоор богино хугацааны сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтыг НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд явуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард “Бизнес процессын дахин загварчлал” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нд өндөрлөлөө.
“Бизнес процессын дахин загварчлал” сургалтад Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн албан хаагчид хамрагдсан юм. Уг сургалтад хамрагдсан нийслэлийн албан хаагчид бие даан сургалт зохион байгуулах, бизнес процессын шинжилгээ хийх, процессыг сайжруулах, үйл ажиллагааг чиглүүлэх ур чадварт суралцан төгслөө.

Цаашид НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс тус сургалтыг бусад нутгийн захиргааны байгууллагуудад зохион байгуулахаар зорьж байна. Албан хаагчид ийм төрлийн сургалтад хамрагдсанаар үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, өөрчлөлт, шинэчлэлтийн менежментийг нэвтрүүлэх, үйл ажиллагааныхаа бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүрэх боломж бүрдэнэ. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төслийн удирдлагын үндэс” сэдэвт сургалтуудыг цахимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтнүүд хамрагдлаа.
НЗДТГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ