
Гуравхан жилийн өмнө яг өдийд Улаанбаатар хот бүхэлдээ утаан дунд амьдарч байсан нь үнэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурсан гэдэг нь хэн хүний нүдэн дээр ил байгаа зүйл. Өнөөдрийн тухайд монголчууд өөрсдөө түлшээ үйлдвэрлэж байгаа нь давуу тал ихтэй юм. Нэг талаараа ажлын байртай болж, нөгөө талаараа үйлдвэрлэгч болж чадлаа. Ажил хийхэд алдаа гарч болно. Гол нь цаг алдалгүй засаад залруулаад явах учиртай.
Харин иргэдийн хэрэгцээ, хэрэглээг далимдуулсан улс төрийн тоглолтыг шахмал түлшинд нялзаамааргүй оруулмааргүй байна. Учир нь бид нэг л агаараар амьсгалж, амьдарч байгаа. Тэр нам, энэ нэр дэвшигчийн агаар гэж байхгүй. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болж байгаатай холбогдуулан шахмал түлшний хэрэглээг далимдуулсан улстөржилт гаарах янзтай.
Тодруулбал, ХҮН намаас нэр дэвшигч Б.Найдалаа нь Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтой уулзах бүртээ шахмал түлш хэрэггүй, дугаарлуулж байна хэмээн ярингаа түүхий нүүрс оруулах талаар ярьж эхлээд байна. Энэ нь цаад утгаараа агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг түүхий нүүрсний хэрэглээг дахин амилуулах гэсэн хорон санаагаа илэрхийлээд байгаа юм биш үү.
Тус намынхан гадна төрхөөс Монгол гэж харагдавч дотор талдаа ямар ч наалдацгүй, монгол ахуйгаасаа хэтэрхий хол явдаг гэдгээ давхар илтгэж байна. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа аж. Энэ нь “Баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүр рүү нүүлгэнэ” гээд өнгөрсөн хавар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой талаар тус компанийнхан тайлбарлаад байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ