Гадаадын иргэний бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор гадаадын иргэний бүртгэлийн “E-Immigration” аппликэйшний Android хувилбарыг өнгөрөгч есдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн.
Тэгвэл энэ сараас эхлэн iOS үйлдлийн системд зориулагдсан хувилбар App Store-т байршлаа.
Ингэснээр гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломж бүрдэж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.