
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй энэ жил тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн эхэлж байгаад туйлын баяртай байна. Сүүлийн 30-аад жил бид уул уурхай эрхлэн, эх дэлхийнхээ хэвлийг ухлаа. Ухаж чадсан юм чинь ургуулж чадна байх. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх аж ахуй нэгжүүд төрийн тэргүүний гаргаж буй санаачилга, зарлигт хувь нэмрээ оруулан, дэмжих ёстой гэж бодож байна” хэмээсэн юм.
Уул уурхайн томоохон компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод, “Эрдэнэс-Таван Толгой” ХК 180 сая мод тарьж ургуулахаар болжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Маш зөв санаачилга гарган, НҮБ-ын чуулганд эх орноо төлөөлж, ногоон Монгол болгохын төлөө зориг зүрхтэй томоохон ажлыг далайцтай эхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ талархаж байна. 2016 онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна. Түүнчлэн дүүрэг бүрдээ томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа. Бидний санаачлан, төлөвлөж буй ажлууд Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод хөтөлбөртэй уялдан, нэгдэн нийлж буйд туйлын баяртай байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын 48 мянган алба хаагч, 115 мянган аж ахуй нэгж, байгууллага, есөн дүүргийн удирдлагууд уг төсөлд хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэв.

Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай 17 мянга га талбай бий. Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыг эхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм.
Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлж, төрийн өндөрлөг, Нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн харьяа бүсэд мод тарьж эхэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ