Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлж байна.
БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Үүнд холбогдох 18 этгээдийг шалгаж байна. Алт мөнгөн эдлэлийг бараа гэж үзнэ. Гэхдээ боловсруулаагүй түүхий эдийг заавал гаалийн хяналтын дагуу мэдүүлэгт бүртгүүлж байж нэвтрүүлдэг гэлээ.
Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.