
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа, Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа,
Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх хүндтэй үйлсэд зүтгэж байгаа Та бүхэндээ багш нарын баярын мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.
Энэ жилийн багш нарын баяр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн жилтэй давхцан тохиож байна.
Нэгэн зууны түүхэн ойн жил Монгол Улсын боловсролын салбар өмнөх зууны түүхээ дүгнэж, ирэх зууны дэлхийн хөгжилд хөл нийлүүлэх цогц шинэчлэлийн зорилгоо тодорхойлоод байна.
Та бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учирсан хамгийн том сорилт болох цар тахалтай тулгараад хоёрдахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Цар тахлын нэн хүнд үед цахим сургалтаар боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, ачааны хүндийг үүрсэн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн энэ цаг үеийн баатрууд билээ. Монгол Улсын 840 мянга гаруй суралцагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхнээр бахархаж, бас гүн талархаж байна.
Ковид-19-ын эсрэг вакцины бүрэн тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь хамрагдаж, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 80 хувьд хүрснээр танхимын сургалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа.
Боловсрол бол бидний ирээдүй мөн. Монгол Улсын Засгийн газраас монгол хүний дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг суралцах тэгш боломжоор хангах, чанартай боловсролыг идэвхжүүлэх зорилгоор боловсролын салбарын эрх зүйн цогц шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна.
Боловсролын цогц шинэчлэл хэрэгжсэнээр цахим боловсрол болон үр дүнд суурилсан үнэлэмжийн тогтолцоог бий болгож, багш суралцагчдын ажиллах, суралцах орчныг сайжруулан, их, дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэвшил гарах болно.
Мөн өнөөдөр Монголын оюутны өдөр тохиож байна. Их, дээд сургууль, коллежид суралцаж буй 150 мянга гаруй оюутан залуучууд Та бүхэндээ оюутны өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголчууд эртнээс “Эрдэм ном эрхэм баян” хэмээн эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн уламжлалтай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн сонгосон мэргэжилдээ хичээнгүйлэн суралцаж, хүсэл тэмүүллийнхээ эзэн болж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй. Эрдэмт багш нарын мятрашгүй зүтгэл, ирээдүй үеийн мэдлэг оюуны шавхагдашгүй хүчээр эх орон минь хөгжин мандах болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ