
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шилдэг багш нарын төлөөллийг хүлээн авч, баяр хүргэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Г.Энхмэнд нарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар багш нарт хандан “Ирээдүйн түүчээ болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, боловсролтой, зөв монгол хүн болгох их үйлсэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж байгаад талархаж байна” хэмээв.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Энхмэнд “Би боловсролын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэг багш хүн. Өнөөдөр ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлэн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдсандаа маш их баяртай байна. Хүүхдүүдэд мэдлэг олгон, сурган хүмүүжүүлнэ гэдэг маш бахархалтай ажил. Амжилт гаргахад минь ямагт тус дэм болж байдаг хамт олон, сургуулийн захиргаа, хайртай шавь нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн мэргэжил нэгт нөхдөдөө багш нарын баярын мэнд хүргэхийн ялдамд ажлын амжилт хүсье” хэмээн ярилаа.

Хотын даргаас батламж гардаж авсан Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ