
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үйлчилгээгээ цахимд шилжүүлж, иргэдэд зориулсан "egazar" аппликейшнаа танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохиолоо.
Иргэд гар утас, регистрийн дугаараа бүртгүүлснээр аппликейшн ашиглан өөрийн газартай холбоотой бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой аж.
Энэ талаар НГЗБА-ны Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа "Газар эзэмших, ашиглах эрхийн харилцаа үүссэн бол газрын албанд бүртгэгддэг. Иргэд гар утас, регистрийн дугаараар бүртгүүлж газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, төлбөрөө төлж, хугацаа сунган, нэр шилжүүлэх, зориулалт өөрчлөх боломжтой.
Заавал дүүргийн газрын албанд биеэр очин материал өгөхгүйгээр интернэт ашиглан бүх төрлийн үйлчилгээг авч болно. Аппликейшны хувьд хэрэглээнд нэвтэрсэн.
Мөн иргэд 0.07 га газраа хаана авах саналаа тусгаж болно. Одоогоор олгохыг түр зогсоочхоод байгаа ч Нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичиг гарсны дараагаар нэгдсэн зохион байгуулалттай олгоно.
Цахимаар замбараагүй газар олгосонтой холбоотойгоор ус, цахилгаангүй газарт дугуй зоогоод орхичихдог. Үүнийг зогсоож нэгдсэн төлөвлөлтөөр шийдэхийн тулд зогсоосон.
Харин хувийн аж ахуй нэгжүүд газрын биржийн программаар дуудлага худалдаагаар газар авна" гэв.
Иргэд Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хүсэлт, саналаа өгч болох ба явцын мэдээллээ аппликейшнаар авч болохоор болжээ.
Сүхбаатарын талбайд үргэлжилж буй өдөрлөг дээр очсон иргэд QR код уншуулан саналаа өгч болно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ