Байгалийн хийн хоолойн төслийн асуудлаар "Газпром"-той цахим хэлэлцээ хийнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Байгалийн хийн хоолойн төслийн асуудлаар "Газпром"-той цахим хэлэлцээ хийнэ

Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн энэ оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацааны хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад танилцуулжээ. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаас “Газпром” НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг  төслийн удирдагч Л.Амарсанаа  Шадар сайдад мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолонй төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулсан байна. 

Мөн ойрын хугацаанд “Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээ хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.

 
 
 
 
Нийтэлсэн: 2021-10-06 11:43:20

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.