
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашийг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Газар чөлөөлж буй хэсгийн авто зам нарийхны сацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ.
Харин тус хорооны иргэд “Эдгээр гараашийг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүс гараашнуудыг буулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байна лээ. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саад учруулахааргүй ногоон байгууламж хийгээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, хашаа, хайс, тоосгон гараашнуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ