Жүжигчин З.Онон: Би мэргэжилдээ дурласан

Үнэлэх
(0 үнэлгээ)

Шинэ цагийн “Хоролмаа” буюу “Х түц” продакшний залуу жүжигчин З.Онон

 За сайн байна уу? Баяр наадмын үеэр урлагийн хүмүүс хамгийн ачаалалтай ажилладаг.  Энэ үеэрээ цаг зав гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа.

Яриагаа бага насны чинь талаар эхэлбэл ямар вэ?

Миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн. “Голомт” цогцолбор сургуулийн 103 ангийг 2005 онд төгссөн. Багадаа ер нь их тал талын авъяастай, нийгмийн идэвхитэй, найз нөхдийн хүрээлэл ихтэй, хөдөлгөөнтэй л хүүхэд байсан даа. Сагс, волейбол тоглочихдог, урлагийн үзлэгт ордог, юм юмтай л хүүхэд байлаа.

Хэддүгээр ангиасаа жүжигчний мэргэжлийг сонгочихов оо?

Жүжигчин болно гэж бодож байгаагүй дээ. Би ТИС-ийн Холбоо Мэдээллийн Сургуульд орно гээд эртнээс төлөвлөөд  зузаан тестийн номыг бодчихсон байлаа.  Тэр үед миний хамаатны ах эгч хоёр СУИС элсэлтээ авах гэж байна, очоод үзээч гэж зөвлөсөн.  Тэгээд Сугар багш дээр анх хувиараа очиж зөвлөгөө аваад тэгээд л санаа шулуудаад сайн бэлдэж байгаад орсон.

 Гэнэтийн шийдвэрээр жүжигчин болох гэж байгаа охиноо гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

Ээж, аав хоёр эхлээд их гайхаж хүлээж авсан. Ээж бүр миний охин тэгээд сургуулиа төгсөөд юу болох юм бэ гэж их гайхаж байсан гэсэн. Гэхдээ одоо охиноороо бахархаж байгаа байх аа. /инээв/

 Холбоо мэдээллийн инженер болох гэж байсан хүн гэнэт сонголтоо өөрчилснөөрөө их л зоригтой байж дээ. Урлагийн шалгуур бүхний нүдэн дээр ил байдаг.  Гэхдээ сайхан сургуульд орж өөрийнхөө авъяасыг нээж чадсан бас азтай гэж ойлгож болох уу?

Тийм ээ, азтай байжээ. Сургуулиараа их бахархдаг. Урлагийн тогоонд байгаа бүхий алдар нэртэй сайхан хүмүүс манай сургуулиар дамждаг шүү дээ.

 Сурч байх хугацаандаа өөрийгөө ямар чиглэлийн жүжигчин болох вэ гэдэг багцаа байсан уу?

СУИС-ийн жүжигчний ангид элссэн оюутнуудын ихэнх нь Драмын театрт жүжигчин болно гэж боддог. Миний хувьд эхэндээ юу ч мэдэхгүй л явж байсан. Гэхдээ драмын  театрт орно гэж бодож байгаагүй. Харин төгсөх курстээ орохдоо яг юу хийнэ ээ гэж маш их бодсон. Жүжигчний мэргэжил олгодог олон сургууль байдаг, жил тутам хэдэн арван жүжигчид төрж байгаа. Энэ өрсөлдөөн дундаас ялгарч гарна гэдэг их хэцүү л дээ. Тэгээд нэг хэсэг МҮОНТ-ийн “Шигтгээ” гэдэг загварын нэвтрүүлэг хөтөлдөг байсан.  Бас дадлагаа “Х түц” продакшинд хийсэн.  Тэр үед төгсөөд эндээ үлдчих юмсан гэж бодож байсан.

Ингээд сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшний жүжигчин гэсэн хоёр сонголт тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

 Босго өндөртэй гэгддэг “Х түц” продакшнд жүжигчнээр үлдэнэ гэдэг нэлээд авъяас хэрэгтэй байхаа?

Ер нь бол тийм шүү. Би одоо ч гэсэн үндсэн жүжигчин нь биш шүү дээ. Анх жилийн гэрээтэй орсон, одоо гэрээ дуусаад жинхлэх үгүйгээ шийднэ дээ.

 Танай продакшний бусад хамтлагуудаас давуу, онцлог тал нь юу байдаг юм бэ?

Хамгийн бахархалтай зүйл гэвэл манайд МУ-ын Гавьяат Жүжигчин хоёр байдаг. Мөн чадалтай сэтгэлтэй сайхан жүжигчид ч байна. Эд нар дотроосоо би Одноо эгчийгээ хүндэлж хайрлаж явдаг. Саяхан Бараа ах Одноо эгч хоёр маань охинтой болсон.

Нэмж хэлэхэд манайхан драмын аль ч төрөлд тоглох чадвартай гэдгээ харуулсан.

 Өнөөгийн манай шоу бизнесийн ертөнцөд хошин урлагийн салбарын хөгжил харагдахгүй байгаа юм шиг надад санагддаг. Одоо бүх продакшнуудын үзүүлбэр ерөнхийдөө адилхан болсон юм шиг. Чиний хувьд ирээдүй нь хэр харагдаж байна вэ?

Би тэр чиглэлийг тодорхойлно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ манай продакшний хувьд дан ганц хошин урлаг гэлтгүй драмын олон жүжгүүдийг амжилттай тоглосон байгаа.  Мөн кино урлагийн салбарт ч амжилттай байна.

Танай продакшний хувьд залуу жүжигчиддээ их боломж олгодог юм шиг харагддаг. Чиний хувьд продакшнийхаа шинэ үеийн төлөөлөл гэхэд уран бүтээлээр арвин байна. Уран бүтээлийнхээ талаар ярих уу?

 Манай хамт олон өнгөрсөн хавар МУ-ын Төрийн соёрхолт, Гавьяат Жүжигчин Д.Сосорбарамтай хамтраад “Сайтар эргэцүүл” хэмээх философийн жүжиг тавьсан. Энэхүү жүжгийн гол дүрд тоглосон. Зун “Учиртай гурван толгой” хэмээх уран сайхны киноны Хоролмаагийн дүрийг бүтээлээ.

Сүүлийн үед манай продакшний “2012” хошин шоу тоглолт амжилттай болж өндөрлөсөн байгаа.  Мөн ТВ 9, UBS телевизүүдтэй хамтран “Баярын мишээл” тусгай дугаарын зураг авалтад оролцож дуусгалаа.  Яг одоогийн байдлаар амралтын байдалтай байна даа.

 Уншигчдын маань зарим нь танай гэр бүлийн хүнийг дуучин П.Идэржавхлан гэдгийг мэдэхгүй байх. Энэ тохиолдолд Идэрээ яаж хүлээж авах бол?

Бүр гарцаагүй тохиолдолд бол зөвшөөрөх байх аа. Гэхдээ би тийм дүрд тоглохгүй ээ.

 Нөхөртэй яаж танилцсан бэ?

Бид хоёр сургуулийнхаа дотуур байранд танилцаж байсан юм байна. Анх Идэрээ намайг харсан байх аа. Над руу мессэж бичээд би хариу бичээд тэгээд л хоёрдугаар курстээ танилцаж байсан. Байнга тааралдсаар байгаад сүүлдээ хармаар санагдаад байдаг болчихдог юм байна лээ.  Тэгж байхад Идэрээ сар гаруй хөдөө сүлжээгүй газар очоод тэр үед маш их санаж байсан. Ингээд л хайртай болсноо мэдэрсэн дээ. Тэгээд ирэхэд нь аягүй хурдан үерхчихсэн. /инээв/ Удалгүй охинтой болсон. Манай охиныг И.Энхжил гэдэг. Их содон нэртэй.

Одоохондоо бид хоёр их завгүй ачаалалтай ажиллаж байгаа болохоор миний охин Налайхд манай эмээ өвөө дээрээ байгаа, тэнд цэцэрлэгт явдаг.

Нюанс хамтлагийн шинэ дуучин Дүйнхоржавыг чиний багын найзтай гэрлэхэд Идэрээ та хоёрын хичээл зүтгэл их байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

Тийм ээ, Манай Дүйнхор, миний багын найз Хишгээ хоёр хоорондоо маш адилхан зантай. Тийм болохоор Идэрээ бид хоёр ярьж байгаад танилцуулсан юмаа.

Надад дунд сургуулиасаа найзалсан арван найз охин байдаг. Хар багаасаа байнга л хамт байдаг байлаа. Одоо ч гэсэн холбоотой байдаг. Найзууд маань ихэнх нь гэр бүлтэй болсон болохоор тэр бүр уулзалдаад байж чаддаггүй ч тэмдэглэлт өдрүүдээ байнга л хамт өнгөрөөдөг. Энэ шинэ жилийн баярыг ч гэсэн гэр бүлийнхээ найзуудын хүрээнд тэмдэглэнэ гэж бодож байна.

 
UNDESTEN.MN Д. Мөнхжаргал
 

Нийтэлсэн: 2012-07-20 09:55:34

Нийт сэтгэгдэл: 5

  • Зочин

    xuuurxun shuu tnid amjilt xusiii

    Зочин 2012-07-20 11:26:39     203.194.115.199          (1)       (0)
  • Зочин

    sain duuldag nuhurtei ym bna ta 2 t az jarg*** husey

    Зочин 2012-07-22 16:46:25     182.160.9.135          (0)       (0)
  • Зочин

    sain jujigchin bolohod mash ih hudulmur heregtei shuu

    Зочин 2012-07-22 16:46:56     182.160.9.135          (0)       (0)
  • Зочин

    durlah bol yu ch bish hudulmurlu

    Зочин 2012-07-22 16:47:27     182.160.9.135          (0)       (0)
  • Зочин

    amjilt

    Зочин 2012-07-22 16:47:55     182.160.9.135          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.