![]()
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд томилолтоор ажиллаж байна. Өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, цөлжилттэй тэмцэх талаар санал солилцож, коронавируст цар тахалтай тэмцэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд Т.Бадрал Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэйг онцолж, ӨМӨЗО-д хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны голлох боомтууд байрладаг, мөн хоёр талын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжтой чухал талбар гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, тусгаарлалт хяналтын арга хэмжээг чанд баримталж буй нь хятадын талд коронавируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд үр өгөөжтэйг илэрхийлэв.
ӨМӨЗО-ы зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын хилийн боомтод халдварт цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь боомтын хэвийн ажиллагааг хангах, улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болохыг ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян онцлов. Мөн одоогоор хятадын талаас боомтод хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хэмжээнд мөрдөж буй бодлогын хүрээнд тогтоосон шаардлага бөгөөд цаашид хоёр тал энэхүү чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцож байх нь зүйтэй хэмээн илэрхийлэв.
Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-нд томилолтоор ажиллах үеэр Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, боомтын удирдлагуудтай уулзалт хийнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ