
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссыг нэгтгэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабыг байгуулжээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах, салбар дундын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Нэгдсэн шуурхай штабыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан.
Тус штабын даргаар бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2021.10.13/ УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах гамшгаас хамгаалах алба, тусгай чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, штабын цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэл, хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ.
Мөн Нэгдсэн Шуурхай штабын удирдлагууд нийслэлийн дүүргүүдийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын мэдээлэл солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ. Тухайлбал, дүүрэг бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ижил түвшинд үзүүлэхэд ямар зохицуулалт хийх боломжтой талаар санал солилцож, явуулын амбулатори байгуулах талаар зөвлөлдсөн байна.
Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана" гэв.
Түүнийг УОК-ын Шуурхай штабын даргын ажлаас өнгөрөгч гуравдугаар сард чөлөөлж хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон. Гэвч дөрөвдүгээр сард энэ томилгоог дахин өөрчилж Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд Ц.Ганзоригийг томилж байв.
Ташрамд мэдээлэхэд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж хурандаа Б.Ууганбаярт бригадын генерал цол олгосон билээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ