
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран бүтээн байгуулжээ.

Талбайн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй хөлбөмбөгийн талбай байдаг боловч олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан анхны талбай 24-р сургуулийн хөлбөмбөгийн талбай болж байна. Монголын хөлбөмбөгт гар бие оролцож, хичээн зүтгэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, залуучууддаа улам их амжилт хүсье” хэмээн хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Спортын, тэр дундаа хөлбөмбөгийн талбайтай болмоор байна гэж залуучууд бидэнтэй уулзаж байсан. Үүнээс хэдхэн сарын дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажил хэрэг болгосонд би маш их баярлаж байна” хэмээн онцоллоо.
Талбайн нээлтийн үеэр ахмад, залуу хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ