
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ)-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга БНИУ-ыг Улаанбаатар хотын найдвартай хөрөнгө оруулагч, хамтрагч орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ хэмээв. Тэрбээр “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 27 жилийн дараа амжилттай батлуулсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хот маань нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаа. Улмаар хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Тиймээс БНИУ Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.

БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт амжилттай хэрэгжиж байгаа. Түүнчлэн монголын олон чадварлаг дуучин Итали улсад ажиллан, ур чадвараа гайхуулж яваа. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт анхааран ажиллах болно” хэмээн онцоллоо. Мөн БНИУ-ын зүгээс хотын гэрэлтүүлэг, замын хөдөлгөөний зохицуулалт, хот зохион байгуулалтын тал дээр дэмжин ажиллах боломжтойг онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ