
Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан “e-Mongolia” систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна.
Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрт Digital ID үүссэн билээ. Иргэн та бичиг баримтаа мартсан тохиолдол ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар “e-Mongolia” аппликейшнээс цахим бичиг баримтаа харах, үзүүлэх боломжтой юм. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээр бүхий л мэдээллээ “e-Mongolia” системээс харах боломжтой. Тухайлбал, өөрийн нэр дээрх бүртгэлтэй компани, хувьцааны бүртгэл, зээлийн мэдээллээ харах боломжтой болсон юм.
“e-Mongolia” системд буй нэг шатлалт үйлчилгээнээс иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ихэвчлэн авч байгаа бол олон шатлалт үйлчилгээнүүд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг авч байна.
ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ
I. Нэг шатлалт үйлчилгээ:
- Вакцины гэрчилгээ
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Жолоодох эрхийн оноо
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
II. Олон шатлалт үйлчилгээ
- Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
- Иргэний үнэмлэх дахин авах
- Гадаад паспорт дахин авах
“e-Mongolia” систем Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан иргэдийн санал, гомдлыг авч, шуурхай шийдвэрлэж байна. 2021 он гарснаас хойш 70,000 орчим иргэний санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэн та “e-Mongolia” системтэй холбоотой санал хүсэл, гомдол, шүүмжээ 11-11 дугаарт холбогдож, шийдвэрлүүлэх боломжтой. Мөн та Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө аваарай.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ