
НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө.
-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 хувь цахимд шилжээд байна. Нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн судалгаа гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журам хэрэгжиж байна.
Энэхүү түр журмын 2.11 дэх заалтад биеийн тамирын хичээлийг хэрхэн зохион байгуулах тухай тусгасан байдаг. Биеийн тамирын хичээл дулааны улиралд сургуулийн гадна талбайд, тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагт байхаар зохицуулж, суралцагчдыг хэт ядрах, ачаалал авах, хөлрөх зэргээс сэргийлж, хурд, хүч шаардахгүй, тэдний эрүүл мэндийг дэмжсэн хөнгөн дасгал, хөдөлгөөнийг хүн хоорондын зай барин хийх байдлаар зохион байгуулна гэж тусгасан байгаа. Харин одоо гадаа хүйтэрч байгаа учир биеийн тамирын хичээл цахим хэлбэрээр орж байна. Сургуулиудын спорт заал нээгдээгүй.
Халдвар авсан багш нарт болон анги удирдсан багш нарын сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнг үндэслэн багш нарын үр дүнгийн урамшууллыг олгох ёстой. Халдвар авсан эсэхээс хамаарч үр дүнгийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт одоогоор байхгүй.
2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэр албажаагүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын өгсөн мэдээллээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эрмэлзэлтэй байгаа. Мөн халдвар аваад, нас барсан багшийн мэдээлэл ирээгүй гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ