
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүл эко ногоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар хангадаг. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны өндөр настан Н.Чойжавын гэр бүл 1000 гаруй мод тарьж, тохилог орчин бүрдүүлсэн бол Баянгол дүүргийн есдүгээр хорооны өндөр настан А.Батцэрэнгийн гэр бүл хөрсний бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулж 500 гаруй мод, жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулдаг аж. Түүнчлэн өөрсдийн тарьсан жимсээр ундааны цех ажиллуулдаг Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Баярсайханы гэр бүл, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, гар үйлдвэрлэл эрхэлдэг М.Доржпаламын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Данзангийн гэр бүл, 41 дүгээр хорооны иргэн Д.Батбаярын гэр 24 төрлийн хүнсний ногоо тарьдаг амжилтаараа шилдэг гэр бүлээр шалгарлаа. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Л.Нэргүйн гэр бүл 500 гаруй мод, бут тарихаас гадна 20 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадамхандын гэр бүл услалтын системээ бүрэн шийдэж, усан оргилуур байгуулжээ.

Эдгээр есөн өрх үр хүүхдээ амьдралын ухаанд сургахын зэрэгцээ нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулжээ. Мөн ам бүлээрээ нийгмийн хэв журмыг сахиулах, хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн соёлч, боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж, хороо, дүүрэг, нийслэлд туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан гэр бүлүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ