Өчигдөр орой Дуурь бүжгийн эрдмийн театрын байрны эсрэг талд зам гарах гээд зогсож байтал ард нэг хүн “Манайх дуусч байгаа үнэн юм байна.
Фээсбүүк, твиттер дээр бол дуусчихаж. Би харин хэд хоног твиттер чинь хийлээ” гэж ярих нь сонсондов. Эргэж харвал МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ нэг хүнтэй хамт явж байлаа. Энэ үед 18:05 цаг болж байсан юм. Тэд зам гараад намынхаа байр руу орж байгаа харагдана лээ.
Энд хэн нэгэн хүний мууг үзэх гэсэнгүй. Хүн ойр дотныхоо хүнтэй энэ зэргийн юм ярилгүй л яахав. Гэхдээ улс төрийн ийм том намын хариуцлагатай алба хашиж байгаа хүн хаана, хэнтэй, юу ярихаа бодох хэрэгтэйг сануулах гэсэн юм. Улс төр хийнэ гэдэг чинь тиймч амар тоглоом биш шүү. Хийгүй эр хүн гэж өвөгцүүл ярьдаг даа...
Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөөд буй У.Хүрэлсүхийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр одоохондоо тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй хүн. Энэ үед Төрийн ордонд АН-ынхан чуулганаа хийхээр МАН-ынхныг хүлээж байсан ба МАН-ын бүлэг хуралдаж байлаа.
Нийт сэтгэгдэл: 4
-
Улс, эх орныхоо эрх ашгийг юуны түрүүнд боддог байсан бол МАН-хан амралтын өдрүүдээр хуралдаж яагаад болоогүй юм. Намынхаа, өөрсдийнхөө эрх ашгийг юуны түрүүнд тавьж УИХ-ын чуулганыг тасалдуулах эрх тэдэнд байгаа юмуу. Монгол улс, Моноглчуудынхаа эрх ашгийг л урьтал болгомоор юм даа МАН-хаан. МАН-д монголчуудын хувь заяа огт сонин биш, зөвхөн эрх мэдэл,***бан тушаал л сонин юм байна. Тэд ирэх 4 жилд өөрсдийнхөө эрх ашиг, өш хонзонгоосоо болоод бурхан өөрийн биеэр ирээд Монголчуудад туслая гэсэнч
Зочин 2012-07-25 13:57:50 119.40.100.149
(0)
(0)
-
ирээд Монголчуудад туслая гэсэнч чуулганаа орхиод л гарах байх. Ямарч аймаар өш хонзон_ өшөө хорсол вэ, яг л Н.Энхбаяр шигээ. Аргагүй дээ Н.Энхбаярын төрүүлсэн улс төрийн үрс нь юм чинь
Зочин 2012-07-25 13:58:34 119.40.100.149
(0)
(0)
-
Удирдлагаа л зөв сонгох хэрэгтэй.Их том намыг авч,зангидаж явна гэдэг амаргүй.Хамгийн гол нь ард олны итгэл,Хэн ч итгэхгүй бол хэнд ч хэрэггүй гэсэн үг.Нэр солихоос эхлээд,бас Энхбаяр ерөнхийлөгчийг шахан зайлуулахаас эхлээд буруудсан юм. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
Зочин 2012-07-25 19:14:38 202.9.47.129
(0)
(0)
-
МАН дотоодын ямар ч хяналтгүй,дарга нар нь***бан тушаал гэдгийг авилга ашиг олох хэрэгсэл гээд ойлгочихсон,аймаг сумын даргаасаа эхлээд л сайд төрийн түшээгээ хүртэл хүнд сурталд хэтэрхий идэгдээд ард түмнийг юман чинээ тоохоо больчихсон,хулгай булхайгаа улс төр гэж эндүүрдэг зэрэг олон шалтгааны улмаас нэр нь үнэхээр унасан шүү.
Зочин 2012-07-27 19:10:52 202.179.10.150
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ