НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 3 сая төгрөгийн 4 азтан, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо.

Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм.

Наймдугаар сард нийт 53,679,676 баримт хэвлэгдсэнээс 34,317,014 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 0593-6915 тоо таарсан ба сугалаагаар

  • Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 30,984
  • Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 3048
  • Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 330
  • Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 38
  • Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 4 тус тус тодорсон бол
  • Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан - тодорсонгүй

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байсан ба 88362546 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.

Нийтэлсэн: 2021-10-25 08:43:50

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.