
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсчээ.
Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53%, цахилгаан шугам сүлжээний 40%, дулааны станцын 58%, автозам, замын байгууламж 82%, шатахуун түгээх станцын 73 % шаардлага хангаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17% тэсвэргүй гэсэн эрсдлийн тооцоолол гарчээ.
Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжыг насжилтаар нь авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд дийлэнх хувийг эзэлж байна.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18,1 хувьтай байна.Шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт, эрх зүйн орчинг бүрдүүлсэн журам дутагдаж байгааг зөвлөлийн гишүүд дурдаж байв.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдлийн судалгаа тооцоолол чухал. Өнөөдөр нийслэл хотод баригдсан барилга байгууламжийн хоорондох зай, талбайгаас эхлээд шатахуун түгээх станцууд эрсдлийн өндөр түвшинд бий. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл төлөвлөгөө гаргаад тоо баримт гаргахаас илүүтэй, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрсдлийн нарийвчилсан судалгаа тооцооллуудыг гаргах хэрэгтэй.
Эрсдлийн үнэлгээгээ түшиглээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой. Байнгын ажиллагаатай зөвлөл хэрэгжүүлсэн ажлууд, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөгөө , эрсдлийн үнэлгээ дутуу гүйцэтгэлтэй явж байгааг анхааралдаа авч ажилла” хэмээн Шадар сайд санууллаа.
Тэрээр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын арга барилыг өөрчилж, зөвлөлийн гишүүдийг тоо баримт хэлэхээс илүүтэй эрсдлийг даван туулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ