Х.Баттулга охиныхоо хуримыг Хөвсгөл далайн эрэг дээр хийж, зочдоо онгоцоор зөөнө

Үнэлэх
(2 үнэлгээ)

Монголын баян гэсэн тодотголтой эрхмүүдийг монголчууд андахгүй. Ард түмэн байтугай УИХ-ын гишүүд ч өөрсдийнхөө хэн нь хамгийн баян бэ гэдгийг тодруулж, эд хөрөнгөөрөө уралддаг болсон цаг шүү дээ.
Тэгвэл УИХ-ын гишүүд дотроос хамгийн баяндаа тооцогдох болсон, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын охины хурим тун удахгүй буюу Олимпийн дараахан болох гэнэ.
Энэхүү хуримыг Х.Баттулга гишүүн Хөвсгөл далайн зүүн эрэг дээрх “Алаг цар” жуулчны бааз дээрээ хийхээр сайн өдөр, сарыг товлосон сурагтай. Шинэ засаг байгуулах нөр их ажлынхаа хажуугаар анхны бөгөөд албан ёсны гэргий Ц.Энхтуяагийнхаа хамт охиныхоо хуримын төлөвлөгөөг гаргаж, бэлтгэл ажилдаа ч орсон гэнэ.
Мэдээж нийслэлээс 800 орчим км-ийн зайд орших Хөвсгөл далайн эрэг дээр охиныхоо хуримыг хийхийн тулд зочдоо хэрхэн зөөвөрлөх вэ гэдэг асуудал тулгарч таарна.
Х.Баттулга гишүүний хувьд энэ нь асуудал биш юм. Харин ч сайд байх үедээ “Mongolian airlines” группийг хэл амтайхан байгуулалцаж байсныхаа шидийг үзэх, нөгөөтэйгүүр фоккер 50 онгоцоо хуримын зочдодоо танилцуулах, бизнес  сурталчилгаа хийх давхар зорилготойгоор Хөвсгөл далайд охиныхоо хуримыг хийхээр төлөвлөсөн бололтой. Х.Баттулга гишүүн энэхүү нисэх компаниа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болдтой хамтран байгуулсан гэх нь бий.


Тодруулбал 1956 оноос эхтэй, нэр нь үл мэдэгдэх компанийн 100 хувийн хувьцааг “БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК 2011 оны есдүгээр сард шилжүүлэн авснаар компани, хамт олон, Ан-2 маягийн агаарын хөлгийн цаашдын ашиглалтын шинэ үеийн түүх “Монголиан Аэрлайнес Групп” ХХК болон эхэлсэн тухай тэд өөрийн веб хуудас дээрээ тодотгосон байх юм билээ.
“Бодь Интенешнл” ХХК бол Л.Болдын үүсгэн байгуулсан байгууллага гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Энэ утгаараа ил гарсан нь Л.Болд боловч ард нь Х.Баттулга бий гэлцдэг. Уг нисэх байгууллагын нээлтийн үеэр ч Х.Баттулга салбар хариуцсан сайд нэрийн дор очиж байсан юм.
За ингээд байгуулагдсан цагаасаа л “Mongolian airlines” групп хэл ам дагуулж эхэлсэн дээ.  Нэн түрүүнд нэрийг өмчилж авсан асуудал нь маргаан үүсгэж байв. Товчхондоо “Mongolian airlines” групп төрийн өмчит “МИАТ Mongolian  airlines” ХК-ийн нэрийг хулгайн за¬маар авсан нь тодорхой бол¬сон гэгдсэн юм.
Х.Баттулгын ком¬па¬нидаа “Mongolian airlines” гэдэг нэрийг сонгож авсан нь “МИАТ”-ийн зах зээлийг булаах, цаашлаад дампууруулах гэсэн явуургүй арга гэж хэвлэлүүд дүгнэж байлаа.
Энэ бодлого нь ч ойлгомжтой болж “Mongolian airlines” груп¬пийг олон улсад “МИАТ” ХК-тай андуураад эхэл¬чихсэн тухай тэр үеэс сонсогдож байсан юм.
Олон улсын агаарын тээврийн ИАТА байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 16-нд “Mongolian airlines” группт олон улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий кодыг олгожээ. Үүний дараа буюу 12 дугаар сарын 13-нд НҮБ-ын иргэний нисэхийн асуудал хариуц¬сан байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн ИКАО байгууллага мөн л олон улсын хэмжээнд нислэг үйлдэх эрхийн код олгосон байна.
Уг нь эдгээр кодыг нэг дор шахам зэрэг авахад маш өндөр шалгуур, үйл ажил¬лагаа явуулсан жил зэргийг нь хардаг аж. Гэтэл “Mongolian airlines” группээс өмнө байгуулагдсан нислэгийн ко쬬¬паниуд авч чадаагүй бай¬хад нэг л их түүхтэй болж харагдах дуртай, нэг ёсондоо бусдын түүхийг булаасан “Mongolian airlines” авсан нь нэрийн андууралтай хол¬боотой гэдгийг энэ салбарт оло¬н жил ажилласан хүмүүс хэлдэг.
Олон улсын байгуул¬ла¬гууд англи хэл дээр та¬нил¬цуулгаар бүртгэлээ явуулдаг. Харин “МИАТ” буюу Мон¬голын иргэний агаа¬рын тээв¬рийн компанийг англи хэл¬нээ хөрвүүлэхэд “Mongolian airlines” хэмээн орчуу¬лаг¬дана. Ингэхээр Х.Бат¬тул¬га шинэ компанидаа “Mon¬golian airlines” гэх нэр өг¬сөн нь “МИАТ” ХК-ийн нэ¬рийг хулгайлсан хэрэг болж таарч байгаа юм.
 “МИАТ” ХК ч энэ асуудлаар Оюуны өмчийн газарт хэдэнтээ ханджээ. Энэ дагуу Оюуны өмчийн газраас “МИАТ ХК Mongolian airlines гэдэг нэрийг өмчлөх эрхгүй” гэсэн тэрслүү хариултыг өгсөн гэнэ лээ.
Энэ талаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардоржоос тод¬руулахад “Mongolian airlines гэдэг нэрийг МИАТ ХК эзэмших эрхгүй. Барааны тэмдэгт, газар зүйн заалтын ту¬хай хуулийн 5.1.2-т заас¬¬наар тухайн бараа үйл¬чил¬гээг тодорхойлсон нэр бай¬вал барааны тэмдэгтэд тоо¬цохгүй. Өөрөөр хэлбэл талх гэдэг ерөнхий нэрийг аль нэг компани өмчлөх эрх¬гүй. Тэгэхээр “Mongolian airlines” гэдэг үг ч гэсэн аль нэгэн компанийн өмчид очих ёс¬гүй” гэж байсан юмдаг.
Уг нь “Монголын ир¬гэ¬ний агаарын тээвэр” буюу “МИАТ” ХК энэ нэрийг 1995 онд авч, бүртгүүлсэн гэдэг. 2006 онд бүртгэлийнх нь хугацаа дууссан тул 2011 онд дахин “МИАТ” буюу “Mongolian airlines” гэдэг нэрээ сунгуулан эзэмшиж байгаа аж. Гэсэн ч Х.Баттулга Оюу¬ны өмчийн газартай хуйвал¬даж, өөрийн шинэ компани¬даа “МИАТ”-ийн гадаад ор-чуулга болох “Mongolian airlines” гэдэг нэрийг хүчээр өг¬чээ.
Ерөнхийдөө “МИАТ” ХК-ийг хувьчилж авч чадаа¬гүй¬дээ шаралхсан ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга нэр, м嬬неж¬мент, мэр¬¬г¬э¬жил¬тэн, эзэмш¬дэг газ¬рыг нь булааж авахаас авахуулаад төрийн өм¬чит ко쬬па¬нийг хэмлэж, мэрсэн гэж тухайн үеийн хэвлэлүүд онцолж байсан юм.
Хамгийн хачирхалтай нь МИАТ-ыг хувьчилж чадаагүй тэд бусдын түүхийг гуйвуулж, байгуулагдаад жил ч болоогүй “Mongolian airlines” группээ 60 гаруй жилийн түүхтэй болгож харагдуулах гэсэн оролдлого хийдэг нь ажиглагддаг юм.
Юутай ч Х.Баттулга гишүүний охины хурим тун удахгүй Хөвсгөл далайн зүүн эрэг дээр нижгэр болох нь ээ. Х.Баттулгын онгоцоор зорчсон зочид “Алаг цар” жуулчны баазад нь өдөр, шөнө дамнуулан найрлаж, амарсан шиг амраад ирэх биз ээ.

Нийтэлсэн: 2012-07-26 19:06:05

Нийт сэтгэгдэл: 5

  • Зочин

    баттулга ч буруу замаар яваа хүн дээ

    шүүмжлэгч 2012-07-26 21:46:09     49.0.163.126          (1)       (0)
  • Зочин

    мундаг байна аа. Азтай хүргэн. Эрх охин нь зовоондоо. хүмүүжил нь ямар юм болдоо. Бас л нэг цууайтуулагчын нэг биш байгаасаа. Аз жхргхл хүсье бие биенээ ойлгож амьдрах нь чухал. Хөрнөгө мөнгөөр бүү түрий браиараа

    атаархагч 2012-08-11 07:13:03     183.81.169.21          (0)       (0)
  • Зочин

    алаг цар чинь баттулгынх биш шүү дээ.бор гэж захирал гарч байсан.

    Зочин 2012-08-20 17:18:21     203.91.117.3          (0)       (0)
  • Зочин

    Òýð èõ ìºí㺺𺺠ÿäóóñò ºðãºë áàðüæ áóÿí õèéâýë àç æàðãàëòàé õîñóóä áîëíî. Áóñäûí òºëºº ººðèé㺺 ºã÷ àìüäðàõ ýíý ë íàñíû áóÿí.

    Зочин 2012-09-04 11:11:01     202.179.8.155          (0)       (0)
  • Зочин

    gogo

    etp xaxa 2012-09-14 20:53:11     202.131.248.148          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.