Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр АМАРНА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр АМАРНА

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм. 

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болох бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна.

3.1.1."нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
 
 
 
 
Нийтэлсэн: 2021-10-27 09:53:17

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.