
Амьдралаас аз жаргалыг мэдэрч, эрүүл чийрэг байхын тулд яг одоо босч дасгал хөдөлгөөн хийхэд тань урам зориг өгөх дараах дөрвөн шалтгааныг энд дурдъя.
СТРЕСС БАЯРТАЙ!
Бидний амьдралд олон янзын стресс үүсдэг – цаг хугацааны хомсдол, санхүүгийн бэрхшээл, ажлын байрны асуудлууд эсвэл зүгээр л хүүхдээ сургуульд нь хүргэх гээд шалтгааныг тоочоод дуусахгүй. Стресс нь хэт их идэх шалтгаан болдог бөгөөд жин нэмэхэд хүргэдэг. Ингэснээр стресс улам нэмэгдэж, энэхүү үйл явц цаашид давтагдсаар байх болно. Стрессийг даван туулахын тулд идэх нь зөв сонголт биш. Түүний оронд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг.
АЖИЛ БОЛОН ХУВИЙН АМЬДРАЛД БҮТЭЭМЖ НЭМЭГДЭХИЙГ МЭДРЭХ БОЛНО
Сургуульд хичээл хооронд таван минутын завсарлага өгдөг. Энэ нь багш нарт хэдэн хором амар амгалан байх боломж олгож байгаа хэлбэр гэж бодож байгаа бол жинхэнэ шалтгаан нь илүү сонирхолтой юм. Судалгаанаас үзэхэд ямар нэг идэвхтэй хөдөлгөөн, үйлдлийн дараа бидний тархины үйл ажиллагаа идэвхжиж, мэдээллийг хүлээж авах, хадгалах чадвар нэмэгддэг байна. Хэрэв та ядарч, анхаарал төвлөрөл буурч байгаагаа мэдэрвэл хэсэг завсарлага аваад, ямар нэг идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийгээрэй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж, илүү бүтээмжтэй болоход туслах болно. Илүү бүтээмжтэй болсноо мэдрэх нь стрессээс ангижрах бас нэг гайхалтай арга байдаг.

ЭЕРЭГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ НЬ ЭЕРЭГ ХҮМҮҮСИЙГ УУЛЗУУЛДАГ
Илүү идэвхтэй байх замаар өөрийнхөө сайн хувилбар руу шилжих нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Таны эрч хүчтэй байдал, эерэг хандлага эргэн тойрныхоо хүмүүст ч эерэг өөрчлөлт хийх сэдэл өгөх болно. Ингэж хүмүүс бие биедээ эерэгээр нөлөөлдөг учраас эрүүл хооллолтын клуб, дасгалын ангиуд үр дүн өндөртэй байдаг байна.
АЗ ЖАРГАЛЫГ ИЛҮҮ МЭДЭРНЭ
Аз жаргалыг хүсдэггүй хэн байх билээ? Идэвхтэй дасгал хөдөлгөөний явцад шоколад гэх мэт амттан идэхэд ялгардаг шиг эндорфиныг таны бие ялгаруулж байдаг. Аз жаргалын гармоныг амттангаас биш дасгал хөдөлгөөнөөс авбал илүү удаан хугацаанд үйлчилдэг. Чихэрлэг амттан идэх үед энэхүү аз жаргалын мэдрэмж нь богино хугацаанд өндрөө авч, хурдан унадаг. Хэрвээ цусан дахь сахарын хэмжээг энэ маягаар нэмэгдүүлж, буулгасаар байвал сэтгэл санаа тогтворгүй, тавгүй болох болно. Харин үүний оронд дасгал хөдөлгөөн хийж биеэ эрүүлжүүлэхийн хамт сэтгэл зүйгээ тогтвортой байлгаснаар аз жаргалыг илүү урт хугацаанд мэдрэх боломжтой. Стресс багатай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй байх нь таныг аз жаргалтай болгодог ба аз жаргалтай хүмүүс өөртэйгөө адил эерэг энергитэй хүмүүсийг татдаг.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ