
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц хэдэн хувьтай байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 71 хувьтай байна. Есдүгээр сарын 13-наас 18-аас дээш насны иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн. Аравдугаар сарын 26-ны байдлаар нэмэлт тунд 210.724 иргэн буюу 19.6 хувь нь хамрагдаад байна.
-“Ковид 19” халдвараар өвчилж, эдгэрсэн иргэн дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон. Дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. “Ковид-19”-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан 18-аас дээш насны иргэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол дахин нэг, хоёрдугаар тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
-Дархлаажуулалтын цэгийн нэгдсэн байршлыг хаанаас харж болох вэ?
-Дархлаажуулалтын цэг болон шинжилгээний цэгийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Мөн дархлаажуулалтын цэг, өрхийн эмнэлэг болон 24 цагаар ажиллах эмийн сангийн байршлын мэдээллийг нийслэлийн Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн орон зайн дүн шинжилгээний системийг ашиглан, arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан авах боломжтой юм. Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ