
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. 2021 ны арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцлоо.
Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид -19”-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3, хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416,012 хүн хамрагдсан байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд нийт хүн амын 13 хувь хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 23 хувийг эзэлж байна. Манай улсад вероселл вакцин 871 мянган тун,Пфайзер вакцин 1.9 сая тунгийн нөөцтэй, иргэдийн хувьд Вероселл, Файзер гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой дархлаажуулалтад хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ уулзалтын үеэр Засгийн газар эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалах бодлого барьж ажиллаж байна. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд соёл, урлаг, спортын салбарынхан иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад уриалж Засгийн газартай хамтран ажиллахыг хүслээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ