УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Жолоочийн даатгалын тухай хуулийг зайлшгүй шинэчилж батлах нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг. Төр албан журмаар хэдэн мянган иргэдээсээ хураамж аваад хувийн компаниудыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Хураамж төлсөн 1.2 сая жолоочийн эрх ашгийн асуудлыг ярих ёстой.
Хуулийн төсөл өргөн барьснаас хойш их сонин үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ нь маш том ашиг сонирхол явж байгааг харуулж байгаа юм. Сайн ажиллаж байгаа хүмүүсийн бизнесийг төр булааж авах гэсэн зорилго байхгүй. Хувийн даатгалын компаниудыг оролцуулах хувилбар ажлын хэсэг яригдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төр нийт иргэнийхээ ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хуулийн бодлогоор дамжуулж биелүүлэх ёстой.
Даатгалын компаниуд сүүлийн 10 жилийн хугацаанд 230 тэрбум төгрөгийн хураамж авч, 110 тэрбум төгрөгийн хохирол төлсөн байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд үр дүн гараагүй" гэдгийг хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Албан журмын даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв. Гэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар албан журмын даатгагчдын холбоо гээд үндсэндээ 25 тэрбум төгрөгийн сан удирддаг байгууллага байгаа юм. 2013-2020 оны есдүгээр сар хүртэл нийт 456 иргэнээс нөхөн олговор олгох хүсэлт авч, 240 иргэнд 554 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Гэтэл хөрөнгө нь 26 тэрбум төгрөг. Арилжааны банкуудад хөрөнгөө байршуулаад хүүгийн орлого олдог байгууллага.
Иргэд нь хохироод байгаа тул энэ сан илүү идэвхтэй байж, нөхөн төлбөрөө гаргаж байх ёстой. Эрүүл мэнд болон нийгмийн даатгал шиг тогтолцоо руу орох вий гэж болгоомжилж байна. Удирдлагууд нь хөрөнгийг нь арилжааны банканд байршуулаад, хүү тохироод, хүүгийн орлогоор ажиллаж байдаг, аль болох зардал гаргахыг хүсдэггүй. Тиймээс хуулийн төслийг бүх талыг сайн сонсож, тэнцвэртэй байдлаар хэлэлцэх нь зөв" гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ