
Сүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж, нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын “Талын Шонхор” ХХК, “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ.

“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол “Талын Шонхор” ХХК нь барилгын суурийн нүхийг хашаатай тулган ухсан байна. Эдгээр компани барилгын түр хашааг эзэмшил газраасаа хэтрүүлэн барьсны сацуу явган хүний зам эвдэх зэргээр нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргажээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас аравдугаар сарын 27-нд “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д 24 цагийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Харин өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин шаардах хуудас өглөө.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.Шүхэрт “Төрийн захиргааны байгууллагаас газрын гэрээнд заасан шаардах хуудас хүргүүлснийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Эдгээр компани явган зорчигчийн чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж, зам хаасан зөрчилтэй байна” гэв.

Хэрвээ шаардлагад заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ