Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британийн Ерөнхий сайд Б.Жонсоны урилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцож, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, ахиулан тодорхойлсон амлалт, түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн ойн хомстлыг бууруулах, ойн сэргээлтийг эрчимжүүлэх нь экосистемийг нөхөн сэргээх хүртээмжтэй аргуудын нэг гэдгийг энэхүү арга хэмжээгээр харуулахыг зорилоо.
Арга хэмжээний үеэр Их Британи Улс ой мод, газар ашиглалтын тухай “Глазгоугийн удирдагчдын тунхаглал” санаачилсныг Ерөнхий сайд Борис Жонсон танилцууллаа. Ойн хомстол, газрын доройтлыг бууруулах хамтын чармайлтад уриалсан эл тунхаглалд нэгдсэн 105 улсын төр, засгийн тэргүүн эв санаа нэгтэй байгаагаа видео мессежээр танилцуулсан бөгөөд Монгол Улс тунхаглалд нэгдэн орсон орны хувьд энэхүү арга хэмжээнд оролцов.
Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, өвс ургамал нийлээд хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр болно. Харин зуу, мянгаар тоологдох мод тарихад энэ нь тухайн газар нутгийг, сая, тэрбумаар нь таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн мессеждээ онцлон тэмдэглэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын эхний өдрийн байдлаар ойн хомстлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлд 100 гаруй улс 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт аваад байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ