![]()
Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй Олимпын зөвлөлийн удирдах ажилтны зөвлөгөөнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Энэ үеэр БШУ-ы сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэв.
2024 оноос суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх бэлтгэлийг хангаж байна. Шинэчлэлийг хийхдээ багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд эрүүл, чийрэг иргэнийг хөгжүүлэх бидний энэ ажилд та бүхний оролцоо чухал болохыг онцоллоо.
Зөвлөгөөнөөр олимпизм ба олимпын боловсрол, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, олимпын соёл, хүмүүжил үнэт зүйлс, олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн наймдугаар сард Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулагдсан. Ерөнхий сайд ахалж, БШУ-ы сайд орлогч даргаар нь ажиллаж буй тус хороотой МҮОХ нягт хамтран ажиллаж байна гэж БШУЯ-наас мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ