
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:
-Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн маш том зорилт, цогц арга хэмжээг Улаанбаатар хотын үйл ажиллагаатай уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг. Судалгаанаас харахад, хүн амын нягтаршил, хэт төвлөрөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс энэхүү түүхэн арга хэмжээнд манай нийслэлийн удирдлагууд маш хариуцлагатайгаар оролцоход бэлэн байна. Бид хариуцлагатай байж чадаж гэмээнэ энэ томоохон зорилтын ард гарна. Нөгөөтээгүүр цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллах юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд татварын бодлого онцгой нөлөөтэй. УИХ, НИТХ-ын түвшинд замын татвар, хураамжтай холбоотой асуудал яригдах байх гэж бодож байна гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ