"Ярууслын чуулган"-д Д.Урианхай найрагч түрүүлж 30 сая төгрөг гардлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

 ​

"Channel11" телевиз, www.shilen.mn  сайтаас зохион байгуулсан "Ярууслын чуулган" Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Харин тусгай байр болон нэрэмжит шагнал хүртсэн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нар тус бүр гурван сая төгрөг, бусад оролцогчдыг тус бүр нэг сая төгрөгөөр байлжээ. Сүүлийн шатны шалгаруулалтыг Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн шүүгч шүүн тунгаасан байна. Ийнхүү хагас жилийн турш цахим орчинд үргэлжилж, яруу найрагчдын онгод цалгисан бүтээлүүдээр түмэн олны сонор, мэлмийг мялаан, оюуны цэнгэл эдлүүлсэн "Яруусахуйн чуулган" наадам өндөрлөлөө. 

 

Нийтэлсэн: 2021-11-08 13:52:11

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.