
Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулна. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэнэ.
Соёлын салбарын Залуучуудын зөвлөгөөнд Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөлөл бүхий 2100 гаруй залуучуудыг цахим болон танхимаар оролцуулахаар төлөвлөж бүртгэлийг эхлүүлжээ.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнд оролцогчдын бүртгэлийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл авах бөгөөд салбарын залуучууд та бүхэн 77114147, 89004147, 99004147 дугаараар холбогдож зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгэлдээ хамрагдах боломжтой юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ