ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
“Портфолио шалгаруулалт” зохион байгуулах журам
ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ https://education-in-russia.co... цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертын комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ.
Экспертын комисс нь горилогчийн баримт бичгийг шалгахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо
- Цаашид суралцах чиглэлийн голлох хичээлийн дундаж оноо
- Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Улаанбаатар хот дахь Русский домоос зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн арга хэмжээ, урлагийн уралдаан, тэмцээн гэх мэт)
- Суралцах чиглэлээр олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэл:
- Олон улсын арга хэмжээнд оролцсон байдал (Ялалтын баяр, олон нийтийг хамарсан буюу “тотал”, “угсаатан зүйн” цээж бичгийн уралдаан)
Горилогчдын бичиг баримтыг судлахдаа олимпиадын ялагч, шагналт байранд орсныг харгалзан үзнэ.
Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэж буй горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжээтэй цаасан дээр зурсан бүтээлээ (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсаргах шаардлагатай.
- Өнгөт харандаа, гуаш, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)
- Биет зүйлсийн дүрс (харааандан зураг), тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)
- Гортиг, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж зурсан шугам зураглал.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ