Нийслэлийн Байгаль орчны газраас нийт албан хаагчдынхаа мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлж авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй болон сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр ерөнхий мэдлэг, мэдээлэл өгч холбогдох дүрэм журмыг сэргээн сануулсан ба байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, байгаль хамгаалагчийн үйл ажиллагааны хяналт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийв.
Сургалтанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Төрийн албан хаагчдын ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн Т.Бат-Оргил болон Газрын удирдлага, Захиргааны хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, байгууллагын 70 албан хаагчийг бүрэн хамруулав.
Тус байгууллага нь төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шаталсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа ба дараагийн сургалтыг 2021 оны 11, 12 дугаар саруудад “Авлигаас нийгэмд учруулах хор аюулыг ухуулан сурталчлах” цахим сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.





НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ