

Өдгөө дотоод болон гадаад хүчин зүйлсээс хамаарах сорилтуудтай тулж буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үйл явцыг 2040 он хүртэл тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц цомхон, хүртээмжтэй, ухаалаг, хэмнэлттэй хөгжлийн үзэл баримтлалуудаар төлөвлөж, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Улмаар дээрх хөгжлийн үзэл баримтлалуудыг хангуулах замаар иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хотын хөгжлийн алсын хараа дэвшүүлжээ.Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.
.jpg)
.jpg)
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчим гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Харин хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт” гэв. Үргэлжлүүлэн хурлын Хороодын хамтарсан хурлаас гаргасан санал дүгнэлтийг Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ. Цаашид уг төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан, энэ онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх аж.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ