"Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

 

Франц Улсын нийслэл Парис хотноо болох "Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө.

Монгол Улсаас

Эрэгтэй

-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд

-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах

-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис

-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

-52 кг жинд Б.Хорлоодой

-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

-63 кг жинд Б.Ганхайч

-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам

-78 кг жинд Б.Эрдэнэт-Од

+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зориод байна.

Нийтэлсэн: 2021-11-16 09:13:36

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.