Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал Бүрэн багийн “Булингарын хар” гэдэг газар өчигдөр /11.16/ 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдэгдсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Нийтэлсэн: 2021-11-17 09:19:17

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.