
Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна. Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв", ШУТИС, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол энержи клубд зэрэг байгууллагуудаас гадна ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 гаруй хуулийн этгээдийн болон 21 аймгийн, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болох ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI зэрэг байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцсон 400 гаруй оролцогчтойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Энэ хурлаар Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн зохицуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Үнэ тарифын зохицуулалт сэдвүүдээр, ЭХЯ-наас Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого хэтийн төлөв, ДҮТ-өөс Диспетчерийн горим зохицуулалт, ШУТИС-иас Эрчим хүч хэмнэх нөөц боломж зарим асуудлаар илтгэл тавьж оролцох юм. Мөн ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI байгууллагууд эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, Эрчим хүчний зохицуулалтын 20 жилийн ололт амжилтын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ДЦС-4, Клин-Энержи, ДСЦТС ХК-иуд илтгэл танилцуулах юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ