Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол, АНЭУ-ын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийжээ.
Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв. Тэрбээр хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн бизнес форумаар нээгдэж буйг тэмдэглэв.
Мөн хоёр орны хамтын ажиллагаа цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар илтгэл тавив.
Арабын Нэгдсэн Эмират Улстай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөдөг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2021 оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрсэн байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ