
2021 оны 11-р сарын 11-ны өдөр
Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалт Берлингийн төвд орших Монгол Улсаас ХБНГУ- д суугаа элчин сайдын яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг нээж үг хэллээ.

Номын зохиогч Д.Тэрбишдагва “Энэхүү ном маань нэг хувь хүний бүтээл төдий бус Монголоо сурталчлахаас гадна хоёр орны соёлын харилцаанд оруулж буй нэгэн хувь нэмэр юм. Номын ард олон хүний хичээл зүтгэл,
цаг, хөдөлмөр шингэсэн байдаг.
Энэ бүхэн минь талаар болоогүйг Германд хийж буй уулзалт бүр маань харуулж байна. Зохион байгуулалтанд сэтгэл гарган дэмжсэн элчин сайдын яамныхандаа, соёлын элч О.Оюунтуяа
болон сайхан хоол цай бэлтгэсэн элчин сайдын яамны бүсгүйчүүддээ баярлалаа” хэмээн талархав.

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс болоод 30-40 хүн хүлээж авах боломжтой байсан хэдий ч 60 гаруй хүн хүрэлцэн ирснээр элчингийн хүлээн авалтын танхим дүүрэн байлаа.


Эрдэмтэн судлаачид, Монголд өмнө нь ажиллаж байсан герман хүмүүс, албаны хүмүүс, номын зохиогчтой Хумбольдтын их сургуульд хамт сурч байсан оюутан нөхөд нь, залуучуудын дээд сургуульд хамт ажиллаж байсан найз нөхөд нь хүрч ирсэн харагдана. Мөн Германы хэвлэл мэдээллийн салбарынхнаас цөөнгүй төлөөлөл ирж номын зохиогчоос ярилцлага авав. Энэхүү ном танилцуулах уулзалт дээр нэгэн герман эмэгтэй “Та Монголын нэг зүйр цэцэн үг хэлж өгнө үү” гэж хүсэлт тавихад номын зохиогч Д.Тэрбишдагва “100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байсан нь дээр гэдэг үг бий. Энэ үгийг би амьдралдаа мөрдлөгө болгодог хүн. Нэг жишээн дээр тайлбарлая. Надад олон герман найз нөхөд бий. Тэднийхээ тусламж дэмжлэгээр Монголоо сурталчлах олон сайхан арга хэмжээнүүдийг Германы 15 хотод 20 гаруй удаа хийгээд явна. ” хэмээн хариулав. Тэр бүсгүй энэ үгийн утгыг ойлгон баярлаж, худалдан авсан номон дээрээ герман, монголоор бичүүлж авав. “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалтыг “Ойленшпигель паблишинг” группын эзэн М.Ойме хөтлөв. Тэрээр харилцан ярилцлага хэлбэрээр хөтлөж, номын агуулга, зорилгыг их өвөрмөцөөр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг ихэд татаж байлаа. Зохиогчийн охин Т.Одсүрэн номын хэсгүүдээс германчуудын сэтгэлд хүртэл сайхан уншиж өглөө. Эх орныхоо элчин сайдын яаман дээр болсон энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухал нэгэн арга хэмжээ болж буйг албаныхан онцолж байлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ