
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, ирэх 30-ны өдөр товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
МҮОХ-ны VIII чуулганыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комиссыг байгуулсан билээ.
Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажиллаж байв.
Гэвч комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлсэн байна.
Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандсан гомдлыг ирүүлсэн байна. Уг гомдолд “Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байгаа” тухай дурджээ.
Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлэв.
Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой. Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай /Дүрмийн 16.2/.
Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтлоо /Дүрмийн 16.6/. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах болно /Дүрмийн 16.1, 14.4.1/ хэмээн тус хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ