
Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт томоохон зах худалдааны төвүүдэд 24 түр цэг нээсэн бол өнөөдрөөс зарим их дээд сургуульд дархлаажуулалтын түр цэгийг нэмж ажиллуулж буй юм. Өмнө нь МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол өнөөдрөөс ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээж байна. Дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар эмч мэргэжилтнүүд болон оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

-Манай сургууль Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ болон сургуулийнхаа Оюутны холбоотой хамтран оюутнууд болон багш ажилчдадаа чиглэн ажиллаж байна. Эхний байдлаар судалгаа авахад оюутнууд сургууль дээрээ вакцинд хамрагдах хүсэлт их ирсэн. Өнөө өглөөнөөс дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэлсэн. Маш их ачаалалтай, оюутнууд маань идэвхтэй хамрагдаж байна. Энэ нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад III тун хийлгэсэн байхыг шаардаж байгаатай ч холбоотой гэж ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн И.Эрдэнэбүрэн хэллээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын эмч Н.Бадамханд:
-ШУТИС-ийн хэмжээнд 20 гаруй мянган оюутантай. Тус сургуульд дархлаажуулалтын хоёр цэг гурав хоногийн турш ажиллана. Өглөөнөөс эхлээд бага үд хүртэлх хугацаанд 100 гаруй оюутан нэмэлт тунд хамрагдаад байна. Үдээс хойшдоо хичээл тарах үед нэмэгдэх магадлалтай гэлээ.

-Дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг манай АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн клубээс зохион байгуулж байна. Манай сургуулийн оюутнууд III тунд өргөн хүрээнд хамрагдаж байгаа. Ковид-19-ийн дархлаажуулалтын баг сургууль дээр ирж ажиллаад цаг гаруйн хугацаа болоход 100 гаруй оюутнууд хамрагдаад байна. Энэ түр цэг маань арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт ажиллана. Энэ хугацаанд амжиж нэмэлт тундаа хамрагдвал сайн байна. Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар тусахгүй байхын дээр туссан ч хөнгөн тусдаг гэдгийг оюутнууддаа сануулж байна хэмээн АШУҮИС-ийн оюутнууд уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ