Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын JEIL MACHINERY ХХК-ийн Гүйцэтгэх захирал Пак Сан Кю болон тус компанийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. JEIL MACHINERY ХХК нь Таван Толгой Түлш компанийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас инженер, техникийн ажилтнууд нь манай улсад ирж ажиллаж чадаагүй байсан юм.
Уулзалтын үеэр ноён Пак Сан Кю “Нийслэл хотод түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь утааг бууруулах оновчтой шийдвэр байсан гэдгийг өнөөдрийн Улаанбаатарын агаар нотолж байна” гэлээ.
Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Эрчим хүчний сайд болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд нартай уулзалт хийжээ. Мөн Таван Толгой Түлш компанийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, шахмал түлшний тоног төхөөрөмжийг улам сайжруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийг улам сайжруулах нь нийслэл хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд тодотгов.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ