![]()
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрвөн гишүүнийг нийт шүүгчид өөрсдөө дундаасаа, шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-нд болж Сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүнийг шүүгчид дундаасаа сонгосон. Харин өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна. Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар дөрвөн хүн тутмын гурав нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан гэж гарсан. Иймд Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно гэдгийг онцлов. Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье.

Хууль дээдлэн, шүүхийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж чадвал УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллах болно хэмээлээ.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ