Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечиски, Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын атташе Тимоти Рийд, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын авлигын эсрэг хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Ялангуяа өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Хууль зүйн яам, Вашингтон мужийн Ерөнхий прокурорын алба болон Холбооны мөрдөх товчоо хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаас хууль бусаар тус улс руу гарсан авлигын гэмт хэргийн хөрөнгийг хураан авч, буцаан авчирсныг онцлов.
Элчин сайд Клечески Авлигатай тэмцэх газрын авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигын эсрэг бодлого боловсруулах, харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа нь энхийг сахиулах, эдийн засаг, иргэд хоорондын гэх гурван тулгуурт байснаас сүүлийн жилүүдэд хууль сахиулах чиглэл нэмэгдэж, дөрвөн тулгуурт болж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.
АНУ-ын Төрийн департмент болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тус байгууллагатай хамтран 36 сарын хугацаанд “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ