Та бидний сайн мэдэх олон жилийн түүхтэй LV брэнд нь анхны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг глобал групп болох Louis Vuitton Moet Hennessey–н охин компани юм. Vuitton-ы бүтээгдэхүүнүүд 1850 оноос хойш өвөрмөц, тансаг, нарийн хийц загвар бүхий бүтээгдхүүнүүдийн илэрхийлэл болсоор иржээ. Тансаг хээнцрийн хослол болсон уг брэнд нь 19-р зуунаас өөрийн цүнхнүүдээрээ алдаршсан юм. Тус брэндийн үндэслэгч, алдарт загвар зохион бүтээгч Louis Vuitton 1821 оны 8 сарын 4-нд Францын Жура хотноо мэндэлжээ. Тэрээр аялах дуртай нэгэн байсан бөгөөд эндээс л өөрийн алдарт аяны цүнхээ үйлдвэрлэх санааг олсон гэдэг. Louis Vuitton 16 насандаа аяны тээш цүнх үйлдвэрлэгч Monsieur Marechal–д дадлага хийж ажлынхаа гарааг эхэлжээ. Чухам эндээс тэр сайн чанарын цүнхийг хэрхэн хийх вэ гэдгийг ойлгож авсан байна. Улмаар 1854 онд өнөөдрийн алдарт брэндийн үндэс болох өөрийн LV хэмээх цүнх үйлдвэрлэлийн компанийг Парис хотноо байгуулсан гэдэг. Түүний урласан арьсан цүнхнүүд дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж 19-р зууны сүүлийн хагас гэхэд өөрийн бүтээсэн хээнцэр ганган цүнхнүүдээрээ аль хэдийнээ олонд танигдаад байсан юм. Түүний бүтээлийг эдэлж хэрэглэх хүсэлтэй хүмүүс хэдэн зуугаар хэмжигдэх болж ихэс дээдсүүд хүртэл ихэд таашааж байлаа. Дээдсийн хүрээний ноёд хатагтай нарт зориулж тусгайлан цүнх урладаг байсны дотор оросын хаан Grand Duke Nicholas, III Наполеоны гэргий Empress Eugйnie de Montijo, Испанийн хаан XII Alphonse зэрэг ихэс дээдсүүд багтаж байв.
Тэрээр 1867 онд Парист болсон Дэлхийн яармаг худалдаагаар олонд сайшаагдаж хүрэл медаль, харин 1869 онд тус яармаг худалдаанаас алтан медаль хүртсэн юм. Түүний хийсэн нэгэн шинэлэг шийдэл нь 1873 онд анх танилцуулж байсан хул өнгөн дээр улаан судал бүхий маалинган даавуун цүнх байлаа. Тухайн үедээ энэ нь асар их амжилтыг авчирсан онцгой загвар болж чадсан боловч харамсалтай нь удалгүй дууриамал цүнхнүүд ихээр гарах болжээ. 1892 онд түүнийг нас барсаны дараа хүү болох Georges нь компаниа залгамжлан удирдаж хөгжлийн шинэ түвшинд хүргэжээ. Энэ үеэс бидний сайн мэдэх LV хэмээх лого бүтээгдэхүүнүүд дээр тавигдах болсон аж. Тэрээр хамгийн анх таван tumbler цоож бүхий аяны цүнхийг бүтээсэн гэдэг. Ийнхүү Louis Vuitton хэмээх энэхүү гавьяатай эрхэм LV брэндийн нэрийн хуудас болсон чанартай чамин хээнцэр цүнхнүүдийг бүтээж дэлхийн алдарт брэндийн үндэс суурийг тавьсан юм. Түүний дахин давтагдашгүй хээнцэр цүнхнүүд одоо ч хэв шинжээ алдаагүй бөгөөд загварт хайртай тансаг дэгжин бүхэнд дуртай бүсгүйчүүдийн үнэнч хэрэглээ-жинхэнэ гангараа нь болсоор байна. 2004 онд тус брэнд 150 жилийнхээ ойг дэлхий даяар өргөн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Нийт сэтгэгдэл: 8
-
ИЙм брэнд бдаг юм уу?
Зочин 2012-08-06 14:33:38 122.254.127.66
(2)
(1)
-
tenegteereee. LV delihiin ***i ch ulsad bdag ner hundtei brend shdee
Зочин 2012-08-06 15:32:52 203.160.55.2
(0)
(0)
-
mongoliin emegtei bolgon LV nii tsunhnuudiig barisan blee. mongol bayan bga biz. dan hulhi
Зочин 2012-08-06 15:59:28 89.100.148.219
(0)
(0)
-
autobus-nii***d*** deer zogsoj baigaa humuus bariad baihaar ni oligtoi yum bish baih gej bodood baisiishd. iim tsunhtei emegteichuud tegvel bugd ijil zindaand baigaan bna gej oilgohoos ...
Зочин 2012-08-06 16:03:05 202.21.111.34
(0)
(0)
-
Hehe Tenegtene biz..LOUIS VITTON geed Net-eer orood un***d uz. haha
Зочин 2012-08-06 16:27:42 202.70.35.210
(0)
(0)
-
Hehe Tenegtene biz..LOUIS VITTON geed Net-eer orood un***d uz. haha
Зочин 2012-08-06 16:27:46 202.70.35.210
(0)
(0)
-
mongolchuud brend yum medehgui ee hujaani yum sain medne oor ynz brend yum medehgui muu uher mongolchuudaa yumiig sain suraacheee
Зочин 2012-08-06 18:58:15 121.158.234.72
(0)
(0)
-
ene brend meddeg hujaag haa bga gazraas ni olood ***chih ymsan ugaasaa hvn ***b*** shorond orno hujaag ***b*** yah ch vgvi gdg bizde kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Зочин 2012-08-07 11:16:05 202.70.45.251
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ