![]()
Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.
Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм.
Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ.
Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ