![]()
2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Бүгд Найрамдах Казахстан Улс цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдаанд тус байгууллагын гишүүн орнууд болох Казахстан, БНХАУ, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын Ерөнхий сайд нар, Энэтхэг, Пакистан улсын Гадаад хэргийн сайд нар мөн Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга тус тус оролцов.
Энэ удаагийн хуралдаанаар талууд ШХАБ-ын гишүүн орнуудын олон талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, гишүүн орнуудын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэтийн төлөв, арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Ажил хэргийн зөвлөл болон Банк хоорондын холбооны 2020-2021 оны үйл ажиллагааг дүгнэж, ШХАБ-ын 2022 оны төсвийн талаар хэлэлцэв.
ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд цахимаар үг хэлэв. Тэрээр Монгол Улс говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулах чиглэлээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, энэ чиглэлээрх холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан эдийн засгийн өндөр үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах, эдгээр төслүүдэд тулгуурласан хөдөө аж ахуй, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг ШХАБ-ын гишүүн, ажиглагч улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын дүнгээр 2022 онд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг БНХАУ даргалахаар тогтов.
Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ