Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал,
- Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах
- Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах
- Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх
- Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах
- Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах
- Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах
- Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацын уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа.
Эх сурвалж: БШУЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ